"Оюутан цэрэг"-үүд тангараг өргөлөө



Улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагыг хангах нь Монгол төрийн нэн тэргүүний үүрэг. Энэ чиглэлд хийж буй олон чухал ажлын нэг нь “Оюутан цэрэг” сургалт юм. Энэ жилийн сургалтад нийтдээ 130 оюутан хамрагдаж цэргийн эрдэмд суралцжээ. Тус сургалтыг баруун бүсийн аймгууд тэр дундаа Ховд аймагт 4 дэхь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд 600 гаруй оюутан хамрагдсан байна.



Монгол Улсын Үндсэн хуулинд заасан цэргийн үүргээ биелүүлэхээр зориг шулуудаж цэргийн суурь мэдлэг, дадлыг эзэмшсэн оюутан цэргүүд өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ард Аюушын талбайд жигдрэн жагсаж тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа н.Ганхуяг, Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа Болдбаатар нар оролцож цэрэг дайчдад баяр хүргэж амжилт хүслээ.



Энэ үеэр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулахад амжилт гарган ажилласан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн "Оюутан цэрэг"-үүд сургалтын хугацаанд эзэмшсэн цэргийн эрдэм, дадлагаа тайлагнаж үзүүлэх тоглолт, урлаг соёлын үзүүлбэрийг сонирхууллаа.

ВИДЕО:























Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ