"Олон ястан залуучуудын фестиваль-2019" амжилттай боллоо



Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачлагаар Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран "Олон ястан Залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг 8 сарын 9-12-ны өдрүүдэд 17 сумын 500 гаруй залуусыг хамруулан зохион байгууллаа.



8-р сарын 12-ны өдөр фестивальд оролцогч залуус Баруун бүсийн хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнд зохион байгуулсан гар бөмбөг, олс таталт, гар барилдаан, дартс шидэлт, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлт зэрэг спортын олон төрлийн уралдаан тэмцээнд оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.



Фестивалийн хаалтын арга хэмжээний үеэр аймаг орон нутгийн удирдлагууд болон фестивалийг хамтран зохион байгуулагч байгууллагууд шилдэг оролцогчдод шагнал гардуулж, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, сумдын шилдэг авьяаслаг оролцогчид урлагийн тоглолт сонирхууллаа.


Энэ үеэр залуучуудын фестивалийн үйл ажиллагаанд манлайлан оролцсон Үенч, Дөргөн, Эрдэнэбүрэн, Дуут сумдыг “Шилдэг оролцогч сум” өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав. 
Мөн хамгийн авьяаслаг оролцогчоор Дуут сумын Г.Батсүрэн, Алтай сумын н.Гантулга, Дөргөн сумын Н.Сүхтулга, Үенч сумын Н.Байгаль, Жаргалант сумын Н.Батхүү, н.Амаржаргал нар шалгарч шагналаа гардан авсан юм.
Харин спортын нөхөрсөг тэмцээний дартс шидэлтийн төрөлд:
Тэргүүн байр - Жаргалант сумын II-р багийн тамирчин н.Сэргэлэн-Од
Дэд байр - Жаргалант сумын I-р багийн тамирчин н.Алтангэрэл
Гутгаар байр - Эрдэнэбүрэн сумын тамирчин Г.Нямсүх 
Гар барилдааны тэмцээнд:
Тэргүүн байр – Чандмань сумын тамирчин н.Бат-Очир
Дэд байр - Дуут сумын тамирчин Г.Батсүрэн
Гутгаар байр – Жаргалант сумын тамирчин н.Алтангэрэл
Сагсан бөмбөгийн алсын шидэлтийн тэмцээнд:
Тэргүүн байр – Мөст сумын тамирчин н.Гансүмбэр
Дэд байр - Ховд сумын тамирчин н.Аянура
Гутгаар байр – Жаргалант II-р багийн тамирчин Б.Алтангэрэл
Гар бөмбөгийн төрөлд: 
Тэргүүн байр – Мөнххайрхан сумын баг тамирчид
Дэд байр – Үенч сумын баг тамирчид
Гутгаар байр – Манхан сумын баг тамирчид
Олс таталтын төрөлд:
Тэргүүн байр – Манхан сумын баг тамирчид
Дэд байр – Чандмань сумын баг тамирчид
Гутгаар байр – Жаргалант сумаас оролцогч II-р багийн тамирчид
Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Бэлчээр ашиглагчдын холбооноос бэлчээр нутгаа дээдлэн хамгаалагч, хариуцлагатай малчин залуусыг шагнаж урамшуулав.


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ