Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын “Усан спорт сургалтын төв”-ийн нээлт боллоо

Image may contain: 6 people, people standing

Хүүхэд залуучуудын усан спортоор хичээллэх боломж нөхцөлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд Ховд аймагт баруун бүсдээ анхдагч болсон усан спортын төв байгуулагдаж байсан хэдий ч  сүүлийн 7 жил үүд хаалгаа бариад байсан юм. Тэгвэл 2017 онд аймгийн ИТХ-ын 35-р тогтоолоор Ховд аймгийн ОБГ-т шилжүүлсэн ба аймгийн болон Онцгой байдлын ерөнхий газрын хамтын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, тохижуулан ашиглалтад орууллаа.  Ингэснээр баруун бүсийн  ОБГ-ын усчин аврагчдыг бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаас гадна  хүүхэд, залуусыг усан спортоор хичээллэх практик сургалт явуулах юм. 

Image may contain: 1 person, pool and swimming

ВИДЕО:



Image may contain: 6 people, people sitting

Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон Ховд аймгийн ОБГ-ын удирдлага хамт олон, хэлтэс агентлагийн дарга удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. 
Тус сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 м кв талбайтай. Усан сангийн гүн нь 1.8 метр, 20 м урт, 15 м өргөнтэй. Нэг ээлжиндээ 40-50, өдөртөө 200 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай юм.

Image may contain: 3 people, people standing and outdoor

Image may contain: 1 person, standing

Image may contain: pool and basketball court

Image may contain: one or more people and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ