"Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулав



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар,  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран аймгийн Эрүүл мэндийн салбарын байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр  нэгдсэн шалгалт хийжээ.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын цацрагийн чиглэлийн ажил хариуцсан эмч, техникч нарт "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтад 9 байгууллагын 10 гаруй мэргэжилтэн оролцож,  мэргэжил арга зүйгээ дээшлүүллээ. 



Мөн энэ оны 06 сарын 23-24-ний өдөр Булган сум дахь Булган боомтод ажиллаж, цацрагийн хянах хаалганы хэвийн үйл ажиллагаа алдагдсан байсныг засварлажээ.    



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ