Жаргалант сумын залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ” болов



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 10 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гурван жилийн хугацаатай, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болжээ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Шинэ эхлэл” ТББ-тай хамтран Жаргалант сумын залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" сургалт, арга хэмжээг энэ сарын 20, 21-ний өдөр зохион байгууллаа. 



ВИДЕО:

 



Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-г Ховд аймгийн хэмжээнд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 10 орчим гарааны бизнесийг дэмжиж, хөгжүүлсэн ба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 90 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосноор 30 гаруй ажлын байр шинээр бий болгож чаджээ. 

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Энэ удаагийн үйл ажиллагаанд Жаргалант сумын 50 орчим залуучууд оролцож 29 бизнес санааг дэвшүүлэн эцсийн шатанд 10 бизнес санаа шалгарч өрсөлдсөнөөс оролцогч н.Батбаатарын “Гоёлын чулуун хийц” үйлдвэрлэл, оролцогч Л.Лагнаадоржийн  “Ингэний сүү” төслүүд тус тус шалгарч, гарааны бизнесээ эхлүүлэх хүүгүй 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар болов.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ