Алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна



Ховд аймаг Манхан сум Төгрөг гол баг /Зэрэг сумын төвөөс баруун хойд зүгт 65км/-т Баянтүнгэ хороолол 1 дүгээр гудамжийн 03 тоотод оршин суугч М.Мөнх-Эрдэний 4 настай эрэгтэй, эмэгтэй Н.Буянзаяа, Н.Хишигзаяа гэх 2 ихэр хүүхдүүдийг иргэн М.Бадамзаяа 26 настай  /эмэгтэй/ харж байсан. Иргэн М.Бадамзаяа нь татаж унадаг өвчтэй, сэргэхдээ ухаан балмагтдаг.  2019 оны 06-р сарын 11-ний 16:20 цагийн үед Манхан сумын “Хар үзүүрийн гүүр” /сумын төвөөс зүүн хойд зүгт 5км/-т 2 хүүхдийн хамт дэлгүүр орох гэж яваад сураггүй болсон тухай тус сумын Засаг дарга П.Мөнхбат 2019.06.11-ний 23:20 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэл өгсөн байна.

Дуудлагын дагуу эрэн хайн ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өгч ажиллажээ. Тус сумын Засаг даргын тамгын дарга Г.Ядамжаваар ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэй, Манхан сумын Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Ерөнхий боловсролын сургуулийн 24 багш, ажилчид, 8 техник хэрэгсэлтэй, Эрүүл мэндийн төвөөс 3 хүн, 2 техник хэрэгсэлтэй, ар гэрээс 20 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр нийт 60 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр эрлийг зохион байгуулж байна. Манхан сумын ЗДТГ болон алга болсон хүүхдүүдийн ар гэрээс хүн хүч нэмэгдүүлэх хүсэлт тавьсаны дагуу Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70-р ангийн алба хаагчдаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ