Ховд аймгийн ОБГ-ын музей дэлгэгдлээ



ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Музейн танхимд дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд Олон ястны өлгий Ховд нутгийн онцлог, Онцгой байдлын газрын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог,  үе, үеийн алба хаагчдын хувцас,  хэрэглэл, гар урлал, амжилт, алдарыг танилцуулсан 100 орчим нэр төрлийн үзмэр дэлгэгдэж, олон нийтийн хүртээл болов.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ