-Аргын тооллын 2 сарын 19. Мягмар (Ангараг) гараг / 2019 /



-Аргын тооллын 2 сарын 19. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, улаагчин гахай, их морь-9 од, хий суудал, 5 шар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:52-18:20
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өлзийтэй маш сайн. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, даллага авахуулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ