2019 оны 01-р сарын 14-нөөс 01-р сарын 18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2019 оны 01-р сарын 12-ны өдрийн 20 цагаас 01-р сарын 13-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруунаас 3-8м/с, Алтайн салбар уулсаар 10-12м/с. Агаарын температур Их нууруудын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус хүйтэн, маргааш өдөр 9-14 градус хүйтэн байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Салхи баруунаас 2-7м/с. Агаарын температур өнөө шөнө 30-32 градус, маргааш өдөр 20-22 градус хүйтэн байна.

2019 оны 01-р сарын  14-нөөс 01-р сарын 18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас:17,18-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 17-нд Алтайн уулархаг нутаг, нутгийн өмнөд хэсгээр 10-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.
Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ