-Аргын тооллын 1 сарын 11. Баасан (Сугар) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 11. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 5, шар бич, шувуун хошуут-24 од, гал суудал, 8 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:20
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал арвижих маш сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, модны үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ