-Аргын тооллын 1 сарын 9. Лхагва (Буд) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 9. Лхагва (Буд) гараг / 2019 /

-Билгийн тооллын шинийн 3, улаан морь, тооно-22 од, мод суудал, 1 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:18
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч хулгана, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, гэр бүрэх, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, худаг малтахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ