Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 11-р сарын 6-ны өдөр байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчдад зориулан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөлөл 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдав.ВИДЕО: Огноо: 11/7/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 999 Мэдээ таалагдсан: