Засгийн газрын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар "ЦАХИМ ХУРАЛ" зохион байгуулав

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг орон нутагт хэрхэн хангаж байгаатай танилцах, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгийн удирдлагуудтай энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цахим хурал хийлээ.

Цахим хуралд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр орон нутгийн удирдлагууд Засгийн газрын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явц, хөдөө аж ахуйн салбар болон хот, суурийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл хийлээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах МУ-ын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар албан даалгавар гаргаж, аймгаас 61,6 мянган тн хадлан, 4,0 мянган тн гар тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх даалгаврыг сумдад хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн Засгийн газрын албан даалгаврын дагуу аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 100 тн, тэжээл 100 тн, сумдад 850 тн өвс, 850 тн тэжээл бүрдүүлэх тухай чиглэл өгсөн байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 2228,5 га-д тариалалт хийж, 2018 оны 8 дугаар сарын байдлаар ургац хураалтын явц 30 хувьтай байгаа аж.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ