"Соёлын биет бус өвийн бусад зүйлтэй хөөмийлөх урлагийн харилцан хамраалын шинжлэх ухааны үндэс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

No automatic alt text available.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2 жилд 1 удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн 5 дугаар наадам”-тай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас “Соёлын биет бус өвийн бусад зүйлтэй хөөмийлөх урлагийн харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 09 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар боллоо.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь хөөмийн урлаг үндэсний хөгжмийн зэмсгүүд болон, ерөөл магтаал, тууль зэрэгтэй хэрхэн шинжлэх ухааны үндэстэй холбогдож байгаа талаар тодорхойлох, ардын урлаг болон соёл судлаачдад хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ