Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын урлагийн газар, Хөгжимт драмын театр хамтран олон үндэстэн, ястны өлгий нутгийн соёлын биет бус өвийн нэгэн төрөл уран нугаралтыг хүүхэд залуучуудад өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлж сурталчлах зорилгоор Уран нугаралтын
“Алтан хэлхээ” аймгийн уралдааныг энэ оны 09 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.
Уран нугаралтын “Алтан хэлхээ” аймгийн уралдаан нь хүүхэд нас /6-9 нас/ болон өсвөр нас /10-16 нас/-ны гоцлол буюу олноор /4 дээш/, үндэсний агуулгатай, үндэсний хөгжимтэй, орчин үеийн модерн үзүүлбэр гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд 17 сумаас уран нугараачид оролцох юм.