Ховд их сургуулийн эрдэмтдийг түшиглэн ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний баг "Ховд аймагт 100 нэр төрлийн жимс жимсгэнэ, ургамал, мод бүхий ботаникийн цэцэрлэгт хүрээлэн" байгуулахаар зорьж байгаа юм. Энэхүү ажлын санал санаачилгыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд бодит ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн байна. Иймээс ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн захирал Шишин Михайл Юрьевичээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ дээрх ажлыг эхлүүлэх хамтран ажиллах санамж бичиг буюу гэрээг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой байгууллаа.ВИДЕО: Огноо: 8/25/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1538 Мэдээ таалагдсан: