Жаргалант, Буянт сумдад "БООМ" өвчин гарсантай холбогдуулан "Хорио цээрийн дэглэм"-ийг 9-р сарын 7 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв



Аймгийн Онцгой комисс энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд хуралдаж, Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

ВИДЕО:




Мөн хүн, малын гоц халдварт боом өвчний хяналтын постуудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ариутгалын эсгийг шинэчилж, постын зориулалт бүхий гэр, майхныг тохижуулан, хөдөлгөөнт постуудын техник хэрэгслийг нэмэгдүүлж, боом өвчний голомтийн бүсэд оршин сууж байгаа айл өрхөд эрүүл ахуйн болон хүнсний тусламж үзүүлэхээр боллоо.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Түүнчлэн Жаргалант, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлуулахаар болж, БСШУСЯ-нд саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ