Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Тэгвэл 08 дугаар сарын 20-ний өдөр “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 95 байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар оролцохоос 64 байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж, зөвлөгөөн 68.4 хувийн ирцтэй хуралдав. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар удирдан явуулж, Жаргалант сумын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын халдварт “Боом” өвчин болон 2018-2019 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тухай цаг үеийн мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
ВИДЕО: