Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын сантехникийн засвар хийв

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сургалтын үйл ажиллагаа явуулах тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн эрх шилжсэн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын сантехникийн засварын ажил хийлээ. 
Энэхүү ажлыг 07 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд “Ховд баганат” ХХК хийж гүйцэтгэв. Тус ажлын хүрээнд 1600 гаруй турбог холбох хэрэгслийн хамт сольж, засварласан бөгөөд дулааны 2 узелийг шинэчилсэн байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг өнөөдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын сантехникийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцав.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

                                                                                                                                                                                                                                            Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ