Хяналтын постуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Хүн, малын халдварт боом өвчин гарсантай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд Жаргалант сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүнийг томилон 24 цагийн хяналтын 4 пост ажиллуулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг постуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэлээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

24 цагийн хяналтын 4 постууд нь малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавьж, голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулах, малын вакцинжуулалт, ариутгал хийх, боом өвчний голомтын бүсээс малын өтөг бууц, ус, газрын хөрсний дээж авч, шинжилгээ хийх зэрэг ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Мөн малын түүхий эд, мах махан бүтээгдэхүүнийг хот хоорондын автобус, агаарын тээврээр тээвэрлүүлэхгүй байхад хяналт тавьж, иргэдийн дунд тандалт судалгаа хийж, гудамж, олон нийтийн эзэмшлийн талбайд үхсэн мал, амьтны талаар мэдээлэл хүлээн авч, тухайн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Эдгээр ажлын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хяналтын постуудын ажилтан, алба хаагчдын хоол хүнс, явуулын постын техник хэрэгслийн шатахууны зардлыг олгохоор боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ