“Оюутан цэрэг”-2018 хөтөлбөрт хамрагдсан дайчид цэргийн тангараг өргөлөө

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Оюутан цэрэг хөтөлбөр нь Баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн “Оюутан цэрэг”-2018 хөтөлбөрт Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 6 их дээд сургуулийн нийт 150 оюутан хамрагдлаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны “Оюутан цэрэг” сургалтыг 06 дугаар сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулсан юм.



2018 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан дайчдаар Монгол улсын цэргийн тангараг өргүүлэх, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд ангийн үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын дор хөтөлбөрт хамрагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолыг Ховд аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб, аймгийн ЗДТГ, Зэвсэгт хүчний 123-р анги хамтран Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр зохион байгууллаа.

ВИДЕО:  



"Оюутан цэрэг" хөтөлбөрийг баруун бүс нутагт хэрэгжүүлж эхэлсэнээс хойш тус хөтөлбөрт баруун таван аймгийн их дээд сургуулийн нийт 450 оюутан хамрагдаад байна. Ийнхүү эх орныхоо хүү нь болж төрөөд эх орон таны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэхээ тангараглая хэмээн эр цэргийн тангаргаа өргөж эх орны хүү болсон гэдгээ батлан харуулав.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.







Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ