-Аргын тооллын 8 сарын 11. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 11. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 30, хөхөгчин гахай, үнэг-8 од, хий суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:41-20:12.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах муу цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ