“ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН БАГ” сэдэвт сургалтанд 100 гаруй хүн хамрагдав

Image may contain: 4 people, people sitting and indoor

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сум, орон нутгийн хамтарсан багийн гишүүдийг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллээр хангах, чадавхжуулах, орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрийг бий болгох, “Гэр бүлийг дэмжих” туршилтын хөтөлбөрийн аргачлалыг танилцуулах зорилгоор “Хариуцлагатай хамтарсан баг” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд хамтарсан багийн гишүүд буюу 17 сумын Засаг дарга, сумын нийгмийн бодлогын ажилтан, эмнэлгийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, сумдын хэсгийн төлөөлөгч, Насан туршийн боловсролын төвийн багш, хүүхдийн элч, Үндэсний сургагч багш, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, “Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 110 хүн хамрагдлаа.

Image may contain: 5 people, people sitting

Сургалтын чиглүүлэгчээр Үндэсний сургагч багш Д.Ундраа, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хууль тогтоомжийг практикт хэрэглэх нь”, “Хүүхэдтэй зүй бусаар харилцаж буй хэлбэрүүд, түүнийг таних илрүүлэх нь”, “Хамтарсан багийн хөгжил”, “Хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоо”, “Гэр бүлийн тухай ойлголт, түүний үнэ цэнэ, эрх үүрэг”, “Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх арга зүй”, “Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах аргачлал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Image may contain: 4 people, people sitting and indoor

Мөн “Гэр бүлийг дэмжих” туршилтын хөтөлбөрийн аргачлалыг танилцуулж, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудал, шаардлагатай тусламж дэмжлэгийг тодорхойлох судалгаа хийх арга зүй, хүүхдийн хүмүүжлийн аргын суурь зарчим, үндсэн ухагдахуун, кейс менежмент, нөхцөл байдал эрсдэлийг үнэлэх, нууцыг хадгалах, байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцаж, харилцан туршлага солилцов. Сургалтын үр дүнд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хамгааллын хамтарсан багийн гишүүд шинэ мэдлэг, мэдээллээр хангагдаж, хүүхэд, гэр бүлийн асуудлаар цаашид хамтран ажиллах чиглэл, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, бодлого зохицуулалтыг тодорхойлох ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэллээ.

Image may contain: 1 person

Image may contain: 6 people, people sitting

Image may contain: 1 person, sitting, table and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ