Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 2018 оны
“Оюутан цэрэг” сургалтыг 06 дугаар сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулж байна.
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамруулж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой
“Оюутан цэрэг-2018” сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 150 оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцахаар өнөөдөр бэлтгэл сургуульдаа гарлаа.
ВИДЕО:
Н.Лхагва