Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган цол шагнагдсан болон “Цагдаагийн гавъяа”, ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдав.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “дэд хурандаа” цолоор, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн, цагдаагийн “хошууч” цолоор Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Эрдэнэ, мөн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Нямжаргал, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ж.Жанчивдорж нар, цагдаагийн “ахмад” цолоор ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Рагчаадорж, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болормаа, Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Сугарбаяр, Дөргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Боть нар, цагдаагийн “ахлах дэслэгч” цолоор хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбадорж, Алтай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Нурболат, Ховд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Еркинбек, Мөст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхцоож нар, “Цагдаагийн гавъяа” тэмдгээр Цэцэг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Рэнцен, “Хүндэт жуух”-аар Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Түвшинбаяр, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Жарантай нар шагнагдлаа. Ёслолын арга хэмжээнд алба хаагчдын гэр бүлийнхэн оролцлоо гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
ВИДЕО: