Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, МХҮХ-ны Ховд аймаг дахь салбар зөвлөл хамтран орон нутгийн хараагүй иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хараагүй залуучуудыг хөгжүүлэх, дэмжих, чадавхжуулах зорилгоор “Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь ” сэдэвт уулзалтыг Ховд аймагт зохион байгуулав. Уулзалтанд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хараагүй иргэдийн төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулсан бөгөөд орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа хараагүй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн орон нутгийн хараагүй иргэдийн онцлог, тэдний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, бусад аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, сайн туршлагын талаар санал солилцсон юм. Үүнээс гадна оролцогчдоос орон нутгийн 2019 оны төсөв, төлөвлөгөөнд хараагүй иргэдийг дэмжих зарим арга хэмжээний талаар санал авав.ВИДЕО: Огноо: 6/14/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1123 Мэдээ таалагдсан: