Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19–ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн 5.3 дахь заалт,
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор
“Аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх” сургалтыг энэ оны 06 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтанд Ховд аймгийн бичил бизнес эрхлэгч иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл бичсэн, төсөл нь шалгарсан иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн хамрагдлаа.
ВИДЕО:
Сургалтыг
“Эл эй энд си” сургалтын төвийн сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, бизнес санаагаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх, нөхөрлөл, хоршоо, бүлэг байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ борлуулах арга, борлуулалтын сүлжээ, маркетинг болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар цогц мэдээлэл хийж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нарын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хэлэхдээ: “Энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжих, цаашид хэрхэн хөгжүүлэх боломж, нөөцийг шинээр бий болгох, ажлын байр нэмэгдэх, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжрах ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Н.Лхагва