“АЛТАЙ-БИДНИЙ НИЙТИЙН ГЭР” олон улсын зохицуулах зөвлөлийн дараагийн ээлжит хуралдааныг 2020 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв

Image may contain: 15 people, people standing and suit

Алтайн бүс нутгийн Казахстан, Хятад, Орос, Монгол улсын хамтран байгуулсан “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 дугаар хуралдаан Ховд аймагт зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд БНХАУ, ОХУ, Казахстан улс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт 50 гаруй төлөөллүүд оролцов. “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 хуралдааны хүрээнд оролцогч талууд өнгөрсөн 15 таван жилийн хугацаанд Их Алтайн бүс нутагт хил дамнасан харилцан ажиллагаа явуулсан үр дүнгийн тухай илтгэл хэлэлцүүлж, бүс нутаг хоорондын цаашдын хамтын ажиллагаа, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, боловсрол, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийгэм-соёлын харилцааны талаар санал солилцлоо.

Хурлын үр дүнд “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг 2025 он хүртэл зохицуулах үзэл баримтлал боловсруулах, түүнд тусгагдсан бүс нутгийн нэгдсэн интеграцчиллын орон зайг бий болгоход хамтарч ажиллахаар санал нэгдэв.

Image may contain: 4 people

Мөн тус зөвлөлийн дэргэд оролцогч талуудын эдийн засгийн байгууллагуудын дарга нараас бүрдсэн бүс нутгийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжүүлэх зорилготой “Их Алтайн Эдийн засгийн зөвлөл” байгуулах тухай шийдвэрийг дэмжлээ.

Түүнчлэн “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, бүс нутгийн хоорондын яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлах, үнэн бодит мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хил дамнасан Алтай - Алтай трансграничный” цахим сайтыг шинэчлэн ажиллуулахаар болсон юм.

Мөн “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2019-2020 онд даргалагч бүс нутгаар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг сонгож, зөвлөлийн дараагийн ээлжит хуралдааныг 2020 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Үүнээс гадна “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 2018-2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, “Их Алтай-Great Altai-2019” олон улсын аялал жуулчлал-спортын их наадмыг ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсад зохион байгуулахаар болов.

Энэ үеэр “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 дугаар хуралдаан нь Их Алтайн бүс нутагт амьдарч буй ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх томоохон стратеги зорилтуудыг хамтын шийдвэрээр тодорхойлж, хэрэгжүүлж байгаагаараа ач холбогдолтой гэдгийг оролцогч талууд онцоллоо.

Image may contain: 8 people, people sitting and indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ