Алтайн бүс нутгийг тойрон аж төрдөг 4 улсын 6 субъект хамтран байгуулсан
“Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Тус хуралдаан Ховд аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа БНХАУ, ОХУ, Казахстан улс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт 50 гаруй төлөөллүүд хамтран оролцож байна. Хуралдааны үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.В.Бердников, ОХУ-ын Алтайн хязгаарын Хууль тогтоох чуулганы орлогч дарга С.Н.Серов, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Их Хурлын байнгын хорооны орлогч дарга Ван Юун Мин, Дорнод Казахстан улсын Бүс нутгийн аялал жуулчлал ба гадаад харилцааны хэлтсийн жуулчны мэдээллийн төвийн захирал Рамазанов Сымбат, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар мэндчилгээ дэвшүүллээ.
ВИДЕО: