Баруун бүсийн төв Ховд аймагт
“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн XV хуралдаан энэ сарын 06-09-ний өдрүүдэд болох юм. Өнөөдөр хуралдаанд оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авч, бүртгэж, мандат олгох ажил зохион байгуулагдаж байна.
“Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн XV хуралдаанд ОХУ-ын Алтайн хязгаарын хууль тогтоох чуулганы орлогч дарга С.Н.Серов, Алтайн БНУ-ын тэргүүн Засгийн газрын дарга А.В Бердиников, Дорнод Казакстан улсын төлөөлөгчид, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын хурлын байнгын хорооны орлогч дарга Ван Юунмин, Ховд аймгийн ИТх, Засаг дарга, Баян-Өлгий аймгийн ИТХ–ын дарга тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцох юм. Олон улсын зохицуулах зөвлөлийн хуралдаанаар “Алтай бидний нийтийн гэр” 2017-2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, “Их алтайн бүс нутгийн Эдийн засгийн зөвлөл байгуулах тухай, ”Алтайн алтан уулс” Хил дамнасан аялал жуулчлалын маршрут, “Их Алтай-Greal Altai-2019” олон улсын аялал жуулчлал, спортын их наадмын үйл ажиллагааны тухай, 2019-2020 онд удирдах зөвлөлийн даргалах бүс нутгийг сонгох тухай олон чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.