“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелбергийг хүлээн авч уулзлаа.Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг нь “Говийн Чоно – 2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд оролцож, Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Ховд Их сургууль дээр АНУ-ын Н-2 хөтөлбөрийн талаар иргэд, олон нийтэд танилцуулга мэдээлэл хийжээ. Огноо: 6/5/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1126 Мэдээ таалагдсан: