Ховд аймгийн Засаг дарга “Говийн чоно-2018” арга хэмжээ болохтой холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн захирамж гаргав



“Говийн чоно-2018”
гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн   өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05-р сарын 28-ны өдрийн А/303 тоот захирамж  гарсан байна. Өөрөөр хэлбэл, захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж , байгууллага, сайн дурын хэсгүүд   2018 оны 5-сарын 28-аас 6-р сарын 9-ний өдрийн 8:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллах юм. 

ВИДЕО:









Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 4 people, people sitting, suit and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ