Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог “Говийн чоно-2018” ОУ-ын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцав



“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. “Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр нуранги, давчуу орон зай, урсгал болон усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог өнөөдөр тухайн дадлага сургуулийг явуулахаар төлөвлөсөн дадлагын баазаар очиж бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа. 

ВИДЕО:



Image may contain: one or more people, sky, outdoor and nature

“Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургуулийн урсгал усан дахь аврах ажиллагааны үзүүлэх сургалт, дадлага сургуулийг аймгийн төвөөс 60 км зайд буюу Мянгад сумын "Тэмээтийн дэнж" хэмээх газар Ховд голын хөвөөнд зохион байгуулна.

Image may contain: sky, outdoor, nature and text  
Харин өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс 12 км зайд буюу "Шүүтийн тохой" гэх газар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Image may contain: 2 people, people standing, mountain, sky, outdoor and nature

Image may contain: sky, grass, cloud, outdoor and nature



Image may contain: 2 people, including Batshuh Altanbadralt, people standing, mountain, outdoor and nature

Image may contain: 3 people, sky, cloud, outdoor and nature

Image may contain: 12 people, outdoor

Image may contain: one or more people, sky, grass, outdoor and nature

Image may contain: tree, sky, outdoor, nature and water

Image may contain: sky, mountain, tree, outdoor, nature and water


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ