Ээжүүд байгаль, эх дэлхийгээ аргадан "СҮҮН ЦАЦАЛ" өргөлөө

Image may contain: 4 people, people standing, wedding, outdoor and nature

Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Жаргалант сумын ахмадын хороо, Сүүн сэтгэл холбоо төрийн бус байгууллагатай хамтран ээжүүдийн  байгаль, эх дэлхийгээ аргадсан "СҮҮН ЦАЦАЛ" өргөх ёслолыг Баатархайрхан уулын энгэрт өнөөдөр зохион байгуулав. Энэ нь байгаль дэлхий, лус савдагуудаа аргадах зан үйл бол монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн өв соёл юм. Тиймээс ээжүүд, эхчүүд хамтран ийнхүү сүүн цацалаа тэнгэр хангайдаа өргөж, хур бороо гуйх зан үйл үйлдлээ.

Image may contain: 9 people, including Garii Sarantuya, people standing and wedding

Тус арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл болсон 80 гаруй ээжүүд өөрсдийн сэтгэл бишрэлээр оролцсон байна. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан сүүн цацал өргөх арга хэмжээнд оролцож байгаадаа ээжүүд талархалтайгаа байгаагаа илэрхийлж байлаа. Мөн тэдний зүгээс залуу бүсгүйчүүддээ тэнгэр хангайгаа аргадах энэхүү зан үйлийг дор бүрнээ өглөө бүр үйлдэж нарандаа залбирч сүү, цайныхаа дээжийг өргөж байхыг уламжилж байв.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: one or more people, sky, outdoor and nature



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ