Ховд аймгийн МХГ-аас "Аюул осолгүй авто зам, авто замаа хайрлаж хамгаалья-2018" сарын аяныг эхлүүллээ



Ховд аймаг дахь Авто замын сүлжээгээр тээвэрлэлт хийх авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтрэх, авто зам ашиглалтын талаарх мэдээлэл олон нийтэд дутмаг байдаг, замын тэмдэг тэмдэглэгээ хулгайд алдагдах, тэмдэг тэмдэглэгээ бүрэн бус байгаагаас шалтгаалан авто замын эвдрэл гэмтэл нэлээдгүй гарч байгааг мэргэжлийн байгууллага хэлж байгаа юм. Иймээс авто замын эвдрэл гэмтлийг бууруулах үүднээс Ховд аймгийн МХГ-ын авто замын хяналтын улсын байцаагч Б.Ганзориг санаачлан, Ховд аймгийн ЗДТГ, МХГ, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, аймгийн авто тээврийн төв, Ховд азза компанитай хамтран "Аюул осолгүй авто зам, авто замаа хайрлаж хамгаалья-2018" аяныг  5-р сарын 23-нөөс 6-р сарын 23 хүртэл сарын хугацаатай өрнүүлж аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ