"Залуу малчдын аймгийн зөвлөгөөн"-нд 160 орчим хүн хамрагдав



Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 79-р тогтоолоор "Шилмэл мал",  106 дугаар тогтоолоор “Залуу малчин” дэд хөтөлбөрийг баталсан. Тэгвэл "Залуу малчин" хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран Ховд аймгийн "Залуу малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. "Залуу малчин" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, харилцан туршлага солилцох, малчдын залгамж халааг бэлтгэх, залуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрийн бодлого шийдвэр болоод аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг сурталчлах зорилгоор зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын  залуу малчдын төлөөлөл болох 160 орчим хүн хамрагдав.

ВИДЕО:











 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ