Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын баярын өдрийг жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газрын 157-р тогтоолоор баталсан байдаг. Тэгвэл энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХНХЯ-ны харьяа байгууллагууд болох ХХҮГ, НДХ, ГБХЗХГ, Хөгжил Политехник коллеж хамтран Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хамт олны дунд ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор
“Хамтын ажиллагаа, амжилтын үндэс” сэдэвт нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдөр ХИС-ийн лекцийн танхимд зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийн нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Уранчимэг, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, аймгийн ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун нарын удирдлагууд оролцож, хүний хөгжлийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх үйлсэд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй нийт ажилтан албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
ВИДЕО:Энэ үеэр ХНХЯ-ны харьяа 4 байгууллагын зүгээс Төрөөс үзүүлж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээ, арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлах, тэднийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах зорилгоор зохион байгуулсан
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэлт гарган танилцууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулсанаар ХНХЯ-ны салбарын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, сумуудад ажилласан хамтарсан нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг үнэлж үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсоныг зохион байгуулагчид онцолж байв.