Аймгийн "Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн" болов

Image may contain: 4 people

Аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААЖДҮГ, SECIM төсөл хамтран "Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулав.  Зөвлөгөөнөөр төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгч, газар тариалан эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсон, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал дүгнэлт гаргалаа.

Ховд аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлд 3500 орчим хүн ажиллаж, өнгөрсөн онд нийт 2200 га-д тариалалт хийж, 22.1 мянган тн ургац хураан авснаас үр тариа 230га-гаас 234.5тн, төмс 693 га-гаас 9462 тн, хүнсний ногоо 860 га-гаас 10.1 мянган тн, малын тэжээл 472,3 га-гаас 1749,5 тн-ыг хураан авч ургац урьд оныхоос 1.5 мянган тн буюу 7.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 тн багтаамжтай механикжсан зоорь байгуулах зорилгоор 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, зураг төсөл нь хийгдэж байна. 

ВИДЕО:



Image may contain: 13 people, people smiling, people sitting and indoor

Эрдэнэбүрэн сумын услалтын системийг сэргээж, Алтай, Булган, Буянт, Дарви, Үенч, Ховд сумдад усалгаатай газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлж, тариалангийн талбайн хэмжээг 3000 га-д хүргэж, ажлын байрыг бий болгон үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байна. Мөн тариаланчдыг бага, дунд оврын хүчин чадалтай трактор, чиргүүл, дүүжин машин, үрлэгчээр хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 
Цаашид аймгийн үржил шимт хөрсөнд дасан зохицсон өөрийн нутагшсан тарималын үрийн нөөц сантай болоход орон нутгийн хэмжээнд анхаарч ажиллах шаардлагатай байгааг холбогдох салбар байгууллагууд зүйтэй юм.

Image may contain: 15 people, people sitting and indoor

Ховд аймагт тэжээлийн ургамал, үр тариа нэмж тариалах, халтар арвайн гурил хийдэг уламжлалт ардын аргуудаа нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Мөн манай аймагт жимс, жимсгэний тариалалтыг жил бүр нэмэгдүүлэх замаар жимсний боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа юм. 
"Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ий  үеэр сумуудад хүнсний ногооны үрийг хувиарлан өглөө.

Image may contain: 5 people, people standing and suit

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ