Турк улсын Измир хотноо болсон Олон улсын тогооч нарын ур чадварын тэмцээнд Ховд аймгийн тогоочдын холбооны тэргүүн С.Цэцэгмаа 3 төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Тогоочийн авьяас, ур чадвараа дайчлан Олон улсын тэмцээнд амжилттай оролцож Ховд аймгийнхаа нэрийг гаргасан аймгийн тогоочдын холбооны тэргүүн С.Цэцэгмааг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. ВИДЕО: Огноо: 5/17/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2096 Мэдээ таалагдсан: