1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь "Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант, Цамбаграв багийн нутаг дэвсгэрт цэвдэгийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх ажил"-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь [Наран, Рашаант, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт цэвдэгийн судалгааг хийх, цаашид хэрэгжүлэх үйл ажиллагааг төлөвлөх зөвлөх үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 12 сарын 04-ны өдөр хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэх] болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [2018 оны 05 сарын 30]-ний [17 цагийн] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар [2018 оны 06 дугаар сарын 04]–ний дотор ирүүлнэ үү.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 207 тоот өрөөнд хүлээн авна,
Х.Баасанхүү, утас:99081389