Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг эхлүүллээ



Дэлхийн улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас “Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг олон ястны өлгий нутаг Ховд аймагт эхлүүлж нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.  Аяныг Ховд аймгийн 17 сумыг хамруулан бүтэн нэг жилийн хугацаанд зохион байгуулж 2019 оны 5-р сарын 1 хүртэл өрнүүлэх бөгөөд энэ хугацаанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Олон улсын  төсөл хөтөлбөрийн байгууллагуудыг хамруулах бөгөөд тухайн байгууллага бүр гэр бүлийн үнэ цэнийг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулан ажиллах юм байна.

ВИДЕО:







Image may contain: indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ