Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ГБХЗХГ, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан аймгийнхаа “Манлай гэр бүл”-ийг тусгай болзлын дагуу шалгаруулж аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал,
Зэрэг сумын иргэн Мухар овогтой Цэрэндоржийн гэр бүл “АЗАЙ ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Чулуунбат овогтой Мөнхбаярын гэр бүл “ОЮУНЛАГ ГЭР БҮЛ”-ээр
Дөргөн сумын иргэн Батнасан овогтой Чингисийн гэр бүл “ӨНӨР ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын Буянт багийн иргэн Баасанжав овогтой Мөнхбаатарын гэр бүл “ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ГЭР БҮЛ”-ээр
Эрдэнэбүрэн сумын иргэн Нямдаваа овогтой Сэр-одын гэр бүл
“АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ганбат овогтой Нямандэлэгийн гэр бүл
“СПОРТЛОГ ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын Рашаант багийн иргэн Даваа овогтой Ариунгэрэлийн гэр бүл
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын Наран багийн иргэн Батэрдэнэ овогтой Батболдын гэр бүл
“БҮТЭЭЛЧ, ХИЧЭЭНГҮЙ ГЭР БҮЛ”-ээр
Жаргалант сумын иргэн Хуваадай овогтой Ганзоригийн гэр бүл
“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭР БҮЛ”-ээр шалгарсан байна. 2018 оны "МАНЛАЙ ГЭР БҮЛ"-ээр шалгарсан шилдгүүдийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны хүмүүс гардуулж баяр хүргэлээ.
ВИДЕО: