-Аргын тооллын 2 сарын 25. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 2 сарын 25. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 10, шар хулгана, суудал гал, мэнгэ 4 ногоон, хэрцгий охин-5 од, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:41-18:29. 
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч морь, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ