Аймгийн Засаг дарга Д.Галсандондог 24 сургуулийн захирал, 31 цэцэрлэгийн эрхлэгч нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.



Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нэгдүгээр сарын 31-ний өдөр Шадар сайд болон бусад салбарын сайд нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулсан. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр аймгийн 24 сургуулийн захирал, 31 цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээтэй холбогдох харилцааг Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, , Шилэн дансны хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулжээ. 

Image may contain: 14 people, people sitting and indoor

Үр дүнгийн гэрээнд байгууллагууд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, Засгийн газрын Сахилга хариуцлагыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах, аймгийн Засаг даргын 2017 оны А/542 дугаар захирамжийн дагуу “Шинэ санаачлага-Бүтээлч ажил” уриан дор төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгццээ байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах талаар тусгажээ. 
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог хоёрдугаар сарын 09-ний өдөр 13 цагаас сумдын Засаг дарга нар, албан байгууллагуудын дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулна. 

Image may contain: 19 people, people smiling, people sitting, table and indoor

Image may contain: 21 people, people sitting and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ