Ховд аймгаас энэ жил Улсын аварга малчин 7 төрөн гарсан. Тэдний нэг нь Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж юм. Мянгад сум нь сүүлийн 30 гаруй жил аймагтаа малын тоогоор эхний тавд орж байсан бөгөөд өдгөө 34 жилийн дараа
"Улсын аварга малчин"-тай болж байна.
Улсын аварга малчин Ц.Бямбадоржийн шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ИТХ-ын төлөөлөгч Л.Бадамхорлоо, Х.Бат-Эрдэнэ, НДХ-ийн дарга н.Батчулуун, ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Ганболд, Мянгад сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон бусад албаны төлөөлөл гэрт нь очиж баяр хүргэн гардуулан өглөө.
ВИДЕО:"Улсын аварга малчин"-аар шалгарсан Цэвэгмидийн Бямбадорж 1700 гаруй малтай, 3 туслах малчинтай өнөтэй сайхан өвөлжиж байна. Ц.Бямбадоржийнх дээрх 3 малчинтай нийлэн нийт 6 хүнийг туслах малчнаар ажиллуулж малжуулан мал ахуйг нь өсгөхөд дэмжлэг болж иржээ. 20 гаруй жил мал маллаж байгаа дунд үеийн төлөөлөл болсон хашир туршлагатай малчдын нэг Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж нутгийн ахан дүүс, аав ээжийнхээ өмөг түшигээр энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүлээн авч байгаадаа баярлаж байна гээд нийт малчин зон олон болон монгол түмэндээ сар шинийн баярын мэнд дэвшүүлж байв.