Ховд сумын Дунд ус багийн тариаланч Ж.Адайд "Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналыг гардуулав

Image may contain: 3 people

Ховд сумын Дунд ус багийн иргэн Ж.Адай Улсын тэргүүний тариаланч боллоо. Сумынхаа 13 дахь Улсын аварга тариаланчаар тодорч байгаа тэрээр 10 гаруй га талбайд хүнсний ногоо тариалж, хадлан бэлтгэн авдаг байна. Хавар, зун, намрын цагт 6 хүнийг ажлын байраар ханган сум орон нутагтаа хөдөлмөр бүтээлийн үр шимээ түгээж байгаа түүний хөдөлмөрийг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж Улсын аварга тариаланчаар өргөмжилж байгаа нь энэ юмаа. 

Image may contain: 1 person

УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар болон аймаг орон нутгийн газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид Улсын аварга тариаланч Ж.Адайд баяр хүргэн аваргын шагнал, урамшууллыг гардуулан өгч, баяр хүргэлээ.  

Image may contain: 4 people, people sitting

Ховд сумаас энэ жил Улсын аварга тариаланч 1, аймгийн аварга тариаланч 1, аймгийн аварга малчин 3 хүн тодроод байна. Аймгийн хэмжээнд мянгат малчны тоо энэ онд 41 хүрсэн бөгөөд аймагтаа хамгийн олон буюу 1300 гаруй ямаа тоолуулсан малчин тус сумаас тодорсон байна. 

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 4 people, people smiling, people sitting, table and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ