-Аргын тооллын 12 сарын 23. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 23. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, хөх бич, тооно-22 од, гал суудал, 5 шар мэнгэ, идэрийн барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:03.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч бар, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Луу, бич, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Ном унших, замд гарах, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, туг дарцаг хийсгэх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, бэрийн үйл, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ