-Аргын тооллын 12 сарын 20. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 20. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын  шинийн 2, цагаагчин могой, элдэв тэнгэртэн-20 од, уул суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:01.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ цээрлэ.
-Үхэр, тахиа, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, морь худалдах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ