-Аргын тооллын 12 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 19, шар луу, найралт эх-7 од, гал суудал, 3 хөх мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр. Их цас-07:44.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:27-17:00.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул модох хохимой өдөр цээрлэ.
-Хулгана, бич, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ