-Аргын тооллын 12 сарын 4. Даваа (Сумьяа) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 4. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 16, хөхөгчин үхэр, гөрөөсөн толгой-4 од, уул суудал, 6 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:00.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч хонь, луу жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ